UMON TV-ИЙН НЭВТРVVЛЭГ (Вашингтоны Монгол сургуулийн “Эрдмийн баяр”)2012.05.26

Зуны дэлгэр цаг ирж хvvхэд багачуудын  хvсэн хvлээдэг амралтын өдрvvд эхэлж байна. АНУ- ын нийслэл дэхь Монгол Сургуулийн 2011- 2012 оны хичээлийн жилийн хаалтын vйл ажиллагаа  буюу “Эрдмийн баяр” өнгөрсөн 7 хоногт болж, тус сургуулийн сурагчид бvтэн жилийн хугацаанд юу сурч мэдсэнээ эцэг эхчvvд,  ачит багш нартаа тайлагналаа. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас нэвтрvvлж байгаа олон улсын стандарт бүхий Кембрижийн сургалтын системийг сургалтандаа амжилттай хэрэгжvvлж байгаа тус хамт олны Эрдмийн баяр урьд урьдынхаас өвөрмөц сонин болж өнгөрлөө. Ингээд та бvхэн энхрий бяцхан хvvхэд багачуудын эрдэм номын баяр, эгшиг яруу дуу бvжгийн дээжээс сонирхохоос гадна тус сургуулиас 6 сард  зохион байгуулах гэж байгаа “Монгол зуслан”-гийн талаарх сонирхолтой мэдээллийг бас сонсоорой. Tа нартаа удахгvй болох Олон улсын хүүхдийн эрхийн өдрийн баярын мэндийг дэвшvvлье!. Энд дарна уу