“Хос эгшиглэн” тайлан тоглолт (Anura Music)

“Хос эгшиглэн” тайлан тоглолт. Вашингтон ДС хот дахь ”Anura music" төвийн сурагч Лхагвасүрэнгийн Есүй-Yжин , Бөртэ-Yжин нарын уран бүтээлүүд дээр ажиллаж дууслаа. Өнгөрсөн 2 сарын хугацаанд хамтран ажилласан багш, сурагчид, мөн эцэг эхчүүддээ баярласнаа илэрхийлээд уран бүтээлийн онгод хийморийг ерөөж, хамгийн сайн сайхныг хүсэе. Энд дарна уу.

"Хөх Торгон Дээл" видео клип Л.Бөртэ-Yжин (Анура Mюсик)

#ВашингтoнДС хот дахь #АнураMюсикТөв”-ийн сурагч Лхагвасүрэнгийн Бөртэ-Yжингийн #ХөхТоргонДээл” монгол ардын дууг ятга хөгжмөөр эгшиглүүлсэн видео клипийг Энд дарж хүлээн авна уу. Аливаа нэгэн хөгжмийн зэмсэг дээр тоглож сурна гэдэг хувь хүнээс байнгын хөдөлмөр, хичээл зүтгэл, тэсвэр хатуужил шаарддаг.

Read more ...

Л.Есүй-Үжин VIVALDI-SUMMER аялгуу (Anura music)

МУСТА Морин хуурч У.Хатанболд, төгөлдөр хуурч Х.Мөнхбайгаль нарын удирдан явуулдаг "Anura music" төвийн сурагч Лхагвасүрэнгийн Есүй-Yжин Италийн хөгжмийн зохиолч Antonio Vivaldi-гийн алдарт бүтээлүүдийн нэг “Summer” аялгууг ёочин хөгжмөөр чадварлаг тоглолоо. Энд дарна уу.

Read more ...

Б. Шарав “МАНАН” "Anura music" төвийн хүүхдүүд

МУСТА Морин хуурч У.Хатанболд, төгөлдөр хуурч Х.Мөнхбайгаль нарын удирдан явуулдаг "Anura music" төвийн хүүхдүүд Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б. Шаравын “МАНАН” аялгууг гайхалтай сайн тоглолоо. Энд дарна уу.

Read more ...

С.Сүхбаатарын дэглэлт "Монгол сурын дуулал". ДС Монгол бүжгийн хамтлаг

С.Сүхбаатарын дэглэлт "Монгол сурын дуулал" бүжгэн жүжгийн хэсгээс. МУСТА, бүжигчин Б.Дэлгэрмаагийн удирдан явуулдаг ДС Монгол бүжгийн хамтлагийн сурагчид. Энд дарна уу.

Read more ...

"Хотгойдын унага" "Sara VOCE" студийн сурагчид

Монгол ардын дуу "Хотгойдын унага". МУСТА, дуучин Э.Сарангийн удирдан явуулдаг "Sara VOCE" студийн сурагч Б.Эйнжил, М.Мишээл, Э.Саранзаяа нар дуулж, "Anura music" Yндэсний хөгжмийн хамтлагийн сурагчид хөгжимдлөө. Энд дарна уу.

Read more ...

Б.Энхтайваны хөгжим "Хүлгийн айзам"."Anura music" төв

МУСТА, Морин хуурч У.Хатанболд, төгөлдөр хуурч Х.Мөнхбайгаль нарын удирдан явуулдаг "Anura music" төвийн дэргэдэх Yндэсний хөгжмийн хамтлаг. Энэ тоглолт америк дахь монголчуудын "Наадмын найраг" баярын нэвтрүүлгийн маань нэгэн чимэг болсон билээ. Энд дарна уу.

Read more ...

“Наадмын найраг”(Америк дахь Монголчуудын баяр наадмын нэвтрүүлэг)

Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист, эх дэлхийнхээ улс орон бүрт аж төрөн суугаа Монголчууддаа Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр цэнгэл наадмын, халуун мэндийг уламжилья. Алс холын америк оронд аюулт өвчин тахал цаашилж, аятай цаг наашилж буй энэ цаг үед агуу их өв, соёл, уламжлалаа хүндэтгэн дээдэлж, алдарт харандаан хөшөөтэй хотын урлаг соёлын хамтлаг, уран бүтээлчдийн хамтран бэлтгэсэн “Наадмын найраг” нэвтрүүлгийг өргөн барьж байна.Энд дарна уу.

Read more ...