UMON TV- ИЙН МАНАЙХАН ТЕЛЕ СЭТГҮҮЛ- 6 (2014.03.29)

Энэ удаагийн дугаарт: Монгол улсын Ерөнхий консул Нямдоржийн Анхбаяртай хийсэн бичил ярилцлага, Америк дахь  монгол оюутан залуусын дунд жил бүр болдог “Надад хэлэх үг байна-3” илтгэлийн уралдаан болон АНУ-ын нийслэл дэхь монгол сургуулийн “Морин жил” хандивын арга хэмжээнээс бэлтгэсэн дэлгэрэнгүй сурвалжлага, МЭХС -аас зохион байгуулсан "Эмэгтэй таны хөгжил" 3- р чуулганы үргэлжлэл (  Эрүүл мэндийн тэргүүний ажилтан Б. Аюушийн “Элэгний С вирусын оншилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” ,  МЭХС-ийн удирдах зөвлөлийн гишүүн, Гэр бүл судлаач, хуульч Л. Нарантуяагийн “Гэр бүлийн боловсрол” илтгэлүүд ) орж байна. Энд дарна уу.


 Манай нэвтрүүлэг: МҮОНТ- ийн 2- р сувгаар 2 долоо хоног бүрийн Бямба гарaгийн 18.30 минутаас, мөн Америкт  Виржиниа мужийн Арлингтон, Fairfax, Loudоun, Stafford, Prince William county болон  Falls Church , Frederickburgт, Иллинойс мужийн Чикаго, Эванстон хотуудад тогтсон цагийн хувиарын дагуу гарч байна. Та бvхэн  Монголд болон Америкт гарах эфирийн хуваарийг манай телевизийн веб хуудас www.umontv.us руу орж авахаас гадна umontv@gmail  емайл хаягаар бидэнтэй харилцаарай.