U.S. National Civic Engagement Program (MUNCEP) хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл

Америкт сурч байгаа Монгол оюутан залууст тус улсын засаг захиргааны байгууллагуудад 9 долоо хоногийн хугацаанд дадлага хийж, засгийн газар, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцах боломж нээгдэж байна. Энэ талаар Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяртай ярилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Энд дарна уу.

АНУ дахь МУЭСЯ , АНУ-ын Азийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж байгаа Mongolian - U.S. National Civic Engagement Program (MUNCEP) хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл 2022 оны 3 дугаар сарын 10-ны дотор * Товч намтар, зурагтай * Хөтөлбөрт оролцох зорилго ба үр нөлөөг тодорхойлсон нэг нүүр зохион бичлэг. * Сүүлийн улирлын сурлагын дүнгийн хуулга * АНУ-д байнгын оршин суугч эсхүл тус улсын иргэншилтэй болохыг нотолсон баримт бичгийн хуулбар * Монгол гаралтайг нотолсон баримт бичгийн хуулбар. * Тодорхойлох захидал зэрэг баримт бичгийг /англи хэлээр/ бүрдүүлж This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. цахим хаягаар илгээх юм байна. Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.mongolianembassy.us цахим хуудас, мөн Mongolian – U.S. National Civic Engagement Program — US-Asia Institute (usasiainstitute.org) холбоосоор орж үзнэ үү. Түүнчлэн АНУ-ын Азийн хүрээлэнгийн 757-373-8398 утсаар холбогдон хариулт авах боломжтой.