UMON TV-ийн нэвтрvvлэг Чикаго, Эванстон хотын Чөлөөт ТВ-ийн сувгаар гарна.

UMON ТV долоо хоног тутам мэдээлийн шинэ хөтөлбөрийг бэлтгэн  Виржиниа мужийн Арлингтон, Файрфах болон бусад 10-аад дvvргvvдийн чөлөөт телевизийн сувгаар, Medeelel.com, Orloo.com, Dayarmongol.com, UMON TV-ийн umontv.us вэб сайтууд, Монгол дахь NТВ телевизээр тогтмол нэвтрүүлдэг билээ. Харин энэ удаа манай нэвтрvvлэг  Иллонойс мужийн Чикаго, Эванстон хотод анх удаа олон нийтийн телевизийн сувгаар цацагдах гэж байна. Чикаго хотын монголчууд манай  мэдээллийн хөтөлбөрийг “Comcast”, “Wide open west” буюу “WOW” , “RCN”  кабелийн 21-р сувгаар нэвтэрдэг  “CAN” телевизийн сувгаар 2-р сараас эхлэн ням гариг бүрийн 19.00 цагаас хүлээн авч үзэх боломжтой боллоо.
Эванстон хотын монголчууд Сомсаst-ын 6-р сувгаар Баасан гариг бvрт 22.00 цаг, Бямба гариг бvрт 17.00 цагаас , Ням гаригийн оройн 18.30 цагаас тус тус хүлээн авч үзээрэй. Энд дарна уу



Хэрвээ үзэгч та  АТ &Т U Verse кабелийн хэрэглэгч бол Илинойс мужийн аль ч хотод  амьдарч байсан UМОN ТV-ийн хөтөлбөрийг   АТ&Т-ийн 99 -р сувгаас ECTV -ийн сувгийг тохируулж, Эванстан хотын монголчуудын нэгэн адил дээр дурьдсан өдөр цагуудаас 7 хоногт 3 удаагийн давтамжтайгаар  хүлээн авч  үзээрэй.

Ингээд  та бvхэндээ цуврал болгон vзvvлж байгаа Колoрaдo мужийн Денвер хотноо болсoн “Тулга” уран уншлагын тэмцээний 2 дахь шатанд шалгарсан нийт 9  уран уншигчдын  төгсгөлийн хэсгийг  хvргье.