- Details
-
Created: Sunday, 29 December 2013 15:37
-
Hits: 827
Америкт төдийгvй эх орноосоо алсад суугаа монголчуудын авъяас оюунаа нээх ,үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэр-баталгаат гүүр болон ажиллах зорилготойгоор байгуулагдсан UMON TV үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар гурван жил гаруй хугацаа өнгөрчээ. Тиймээс бид 2014 оноос эхлэн Монголын Vндэсний Oлон Нийтийн телевизийн 2 дугаар сувгаар нэвтрүүлгээ цацах гэж байна. Шинээр бэлтгэн үзүүлэх“Манайхан” теле сэтгүүлээр америкийн монголчуудын дунд болсон нийгмийн бүхий л салбарын хүрээнд зохиогдсон арга хэмжээнээс бэлтгэсэн мэдээ сурвалжлага, өөрийн ажил мэргэжил,дадлага туршлагаасаа хуримтлуулсан бусдад санаа авууштай,шинэ санал үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт ярилцлага , алс хол суугаа аав ээж ,анд найз , хамт одондоо илгээх чин сэтгэлийн мэндчилгээ, энд төрж өссөн болон суралцаж байгаа монгол хүүхдүүдтэй хийсэн бяцхан ярилцлага , Америкийн түүхэн дурсгалт газрууд болон бусад сонин сайхан зэрэг олон зүйлийн талаар танилцуулахаар бэлтгэж байна. ЭНД дарна уу.
Read more ...
- Details
-
Created: Friday, 13 December 2013 13:00
-
Hits: 790
Эхлээд үзүүлэх мэдээллийн хөтөлбөрт: Монгол Улсын сайд, ЗГХЭГ- ын дарга Ч.Сайханбилэг Вашингтон DC- д айлчилж, Мянганы сорилтын корпорацийн хаалтын ажиллагаанд оролцлоо.
Цагаачлалын хуульч Дашцоогийн Жилээ мэдээлж байна зэрэг мэдээлэл орж байна.
Дараа нь АНУ-ын нийслэл дэхь Монгол сургуулийн үйл ажиллагаaг дэмжиж зохион байгуулсан “Хүүхдийн төлөө халуун сэтгэл” хандивын цэнгүүний эхний хэсгийг үзүүлнэ.
Манай нэвтрvvлэг:
Монголд: NTV Телевизээр 2 долоо хоног бvрийн Ням гаригт 16.40 минутаас гарч, Мягмар гаригт өглөөний 8.30 минутаас давтаж байна. Америкт: Виржиниа мужийн Арлингтон, Fairfax, Loudоun, Stafford, Prince William county болон Falls Church , Frederickburgт, Иллинойс мужийн Чикаго, Эванстон хотуудад тогтсон цагийн хувиарын дагуу гарч байна. Та бvхэн Монголд болон Америкт гарах эфирийн хуваарийг манай телевизийн веб хуудас www.umontv.us руу орж авахаас гадна umontv@gmail емайл хаягаар бидэнтэй харилцаарай.Энд дарна уу.
Read more ...