АНУ-д "Гэр бүл нэгдүгээрт" хуулийг батлан гаргаж, хэрэгжүүлж эхэллээ /2020.04.20/
- Details
- Category: Цагийн хүрдээр...
- Created: Monday, 20 April 2020 11:21
- Hits: 1285
Эдийн засагчдын үзэж байгаагаар Америкт коронавирусний улмаас 15 сая хүн ажилгүй болох магадлалтай өндөртэй гэсэн тооцоо гарчээ. Тэгвэл АНУ-д манай улсын 30 орчим мянган иргэн амьдардаг. Америкт өнөөдөр байдал сайнгүй байна.
Нэг хоногт л гэхэд АНУ-ын Засгийн газраас коронавирусний цар тахлын үед эдийн засгаа дэмжих 2 том багц хуулийг гаргаад тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энгийн ард иргэдэд хэрэгтэй гол заалтуудын талаар Чикаго хот дахь цагаачлалын хуульч С.Баяржаргалтай манай тусгай сурвалжлагч Уранчимэг цахимаар ярилцжээ. Энд дарна уу. АНУ-д Families First Coronavirus Response Act буюу "Гэр бүл нэгдүгээрт" хуульд коронавирусний халдварын улмаас ажилгүй болсон бол тэтгэмж авах, мөн коронавирусээр өөрөө өвдсөн, эсвэл халдвар авсан гэр бүлийн гишүүнээ асарч байгаа бол 14 хоног хүртэл цалинтай чөлөө олгохоор тусгасан. Мөн ЭМД-тай эсэхээс үл хамаарч коронавирусний оношилгооны тестийг бүх хүмүүст үнэгүй хийх, харин эмчилгээний зардлын тодорхой хувийг тухайн хүн өөрөө бие даан төлөх заалтуудыг оруулсан байна.