Нүүр хуудас

UMON TV- ИЙН ЭЭЛЖИТ МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР ( 2013.02.09 )

Энэ удаагийн манай мэдээллийн хөтөлбөрт “Дашчоймпил дацан”-гийн шавь, гэвш лам Б. Эрдэнэбат оролцож, 17-р жарны Тийн ялгуусан хэмээх Усан могой жилийн өнгө ямар байх талаар танилцууллаа. Мөн АНУ-д мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийн дагуу Монголоос ирсэн сэтгүүлчтэй хийсэн ярилцлага,  Арлингтон хотод болсон  “Хvvхэд шуугисан их өргөөний эзэд”  цэнгvvнээс хийсэн сурвалжлага орж байна.
Манай нэвтрvvлэг Монголд NTV Телевизээр  2 долоо хоног бvрийн Ням гариг бvрт 16.40 минутаас гарч, мягмар гаригт өглөөний 11.30 минутаас  давтаж байна.
Америкт Виржиниа болон Иллинойс мужийн чөлөөт телевизийн 10 гаруй сувгаар тогтсон цагийн хувиарын дагуу гарна. Эфирийн хувиарыг манай телевизийн www.umontv.us цахим хуудаснаас авна уу. Энд дарна уу.