UMON TV- ИЙН МАНАЙХАН ТЕЛЕ СЭТГҮҮЛ- 5 ( 2014.03.01)

“ Update” мэдээгээр  Вашингтон ДС хот дахь “Caos on F” галерейд нээгдсэн “2 horse 1” уран зургийн үзэсгэлэн, Чикаго хотын монголчуудын гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болон Лас вегас хотноо болсон “Shining Through” хандивын арга хэмжээнээс хийсэн сурвалжлага, Илинойс муж бичиг баримтын зөрчилтэй гадаадын иргэдэд жолооны үнэмлэх олгож эхэлсэнтэй холбогдуулан цагаачлалын хуульч Баяржаргалтай хийсэн ярилцлага, Америкийн сониноор алдарт “Walt disney world”- ын “Epcot” болон “Hollywood studio” паркийн тухай үзүүлэхээр бэлтгэлээ. Лас вегас хотноо болсон “Shining Through” хандивын тоглолт болон жүжигчидтэй хийсэн ярилцлагыг дараагийн дугаартаа бүрэн эхээр нь үзүүлнэ. энд дарна уу.


Манай нэвтрүүлэг: МҮОНТ- ийн 2- р сувгаар 2 долоо хоног бүрийн Бямба гарaгийн 18.30 минутаас, мөн Америкт  Виржиниа мужийн Арлингтон, Fairfax, Loudоun, Stafford, Prince William county болон  Falls Church , Frederickburgт, Иллинойс мужийн Чикаго, Эванстон хотуудад тогтсон цагийн хувиарын дагуу гарч байна. Та бvхэн  Монголд болон Америкт гарах эфирийн хуваарийг манай телевизийн веб хуудас www.umontv.us руу орж авахаас гадна umontv@gmail  емайл хаягаар бидэнтэй харилцаарай.