Танилцуулга PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Б.Уранчимэг   
1 дэх өдөр, 07-06-2010 01:39

АНУ-ын нийслэл Вашингтон ДС хот дахь  UMON телевиз нь 2010 он 11 сарын 26-нд байгуулагдан өнөөдрийг хvртэл  vйл ажиллагаагаа тасралтгvй тогтмол явуулж байна.
Америкт амьдарч сурах, ирж буцах монголчуудын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Тиймээс гадаадад амьдарч байгаа монголчуудад  Монгол Америк 2 орны vйл ажиллагааны талаар болон бусад нийгмийн бvхий л салбарын хvрээнд болж байгаа vйл явдлыг тvргэн шуурхай, бодитойгоор мэдээлэх зайлшгvй шаардлагатай мэдээллийн хэрэгсэл  хэрэгтэй байсан учраас доорх vндсэн бодлоготойгоор нэвтрvvлгээ бэлтгэж эхэлсэн юм.

. Америк орны нийгмийн тогтолцоо, хууль дvрэм,  их дээд сургууль, амьдрах ажиллах нөхцөл, боломж бололцоо, аялал жуулчлалаар явж болохуйц байгалийн vзэсгэлэнт болон , тvvхэн дурсгалт газрууд зэрэг олон зvйлийн талаар  товч тодорхой мэдээлэл өгөх,
. Нэгэнтээ Америкт ирээд олон жил амьдарч байгаа гэр бvл, ажил мэргэжил, амьдрал ахуйгаа энд төвхнvvлж төвлөрvvлж байгаа америкийн монголчууддаа Монгол төрийнхөө  засаг захиргаа, хууль эрх зvйн мэдээллийг тvргэн шуурхай хvргэх, улс төр бизнэс, урлаг соёл, эдийн засаг, боловсрол зэрэг нийгмийн бvхий л салбарын шугамаар ирэх төлөөлөгчдийн бодол санааг тухайн цаг бvрт нь шуурхай  дамжуулан уламжлах,
. Мэдлэг боловсрол, авъяас чадвар, амьдрал ахуй, урлаг спорт, хөдөлмөр бvтээлээрээ тодорхой амжилт гаргасан Монгол орныхоо нэрийг олон улсад сурталчлан яваа  Америкийн монголчуудаа танилцуулах, дэмжин урамшуулах, америкийн монголчуудын дунд зохиогддог олон нийтийн арга хэмжээг сурвалжлан мэдээлэх.

Тэрчлэн зөвхөн  Америкт төдийгvй эх орноосоо  алсад суугаа монголчуудын авъяас оюунаа нээх , тэдний дуу хоолойг төр засгийн өндөрлөгт уламжлах , төрийн дуу хоолойг алсад суугаа монголчууддаа хvргэх, чөлөөт индэр-баталгаат гvvр болон ажиллаж байна.

UMONTV студийн уран бvтээлчид нь  Монголд мэргэжлийн сургууль, АНУ-д Телевизийн Мэргэжлийн төрөлжсөн курсэд суралцаж  дvvргэсний vндсэн дээр  ɵндɵр хvчин чадалтай орчин vеийн тоног тɵхɵɵрɵмж, шугаман бус монтаж, компьютер график ашиглан нэвтрvvлгээ бэлтгэн vзэгч та бvхэнд хvргэдэг.
 Бид одоо 7 хоног тутам 30 минутын нэвтрүүлэг бэлтгэж монголчууд харьцангуй олноороо суурьшсан  Виржиниа мужийн Арлингтон, Файрфах болон бусад 10-аад дvvрэгт мөн  Иллинойс мужийн Чикаго, Эванстоны нутаг дэвсгэр дээр цацаж байна. Арлингтонд манай нэвтрүүлэг 7 хоног бvрийн Даваа гаригт ɵглɵɵний 5.30, Баасан гаригт 18.00 цагаас, Бямба гаригт  ɵглɵɵний 4.00,  Ням гаригт ɵглɵɵний 4.30 цагаас Cомcаsтын-69, Verizonы 38-р сувгаар, Fairfax, Loudoun, Stafford, Prince William county болон Falls Church, Frederickburg-т давталттайгаа нийлээд 7 хоногт 4 удаа Verizonы - 30, Cох-н мɵн 30-р сувгаар гарч байна. Иллинойс мужийн Чикаго хотод Ням гариг бvрийн 19.00 цагаас Сomcast-ийн 21- р суваг  CAN TV-ээр  тус тус гарч байна/Эфирийн хуваарийг нүүр хуудсанд хавсаргав/.

Тvvгээр ч зогсохгvй бид  2010 оны 11 сарын 27 нд Монголд  NTV телевизийн цэнхэр дэлгэцээр нэвтрүүлгээ цацаж эхэлсэн нь хилийн чанадад амьдарч байгаа Монголчуудынхаа ажил амьдрал, амжилт бүтээл, тэдний үзэл бодол, санал сэтгэгдлийг Монгол дахь төр засгын өндөрлөгт хүргэх мэдээллийн гүүр болж байгаагын тод илрэл юм.

2012 оноос эхлэн манай нэвтрvvлэг  Монголд Монголын мэдээ сувгаар  2 долоо хонoг бvрийн Бямба гаригт 16.40 минутаас гарч, дараа өдөр нь буюу Ням гаригт өглөөний 8.30 минутаас давтаж байна. Мөн та бvхэн манай нэвтрүүлгийг манай мэдээллийн спонсор Д.Өлзийхутаг ахлагчтай www.medeelel.com, Тайван ахлагтай www.orloo.com,  Доктор Саруул-Эрдэнэ ахлагчтай dayarmongol.com мɵн манай телевизийн  www.umontv.us сайтуудаас үзэх боломжтой.

Эрхэм хүндэт umontv.us-ийн үзэгч та манай  телевизтэй холбоотой санал хүсэлтээ Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү хаягаар ирүүлнэ үү.
Хамтран ажиллах сонирхолтой Телевиз, Студи, Продакшин компани, хувь хvмvvст манай студийн vvд хаалга vргэлж нээлттэй байх болно.

Та бvхнийг хvндэтгэсэн : UMON TV -ийн захирал Б. Уранчимэг
                                      


LAST_UPDATED2
 
Copyright © 2017 urnatv.us. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU/GPL License.